Таны сагсанд (0)

Таны сагс хоосон байна

Ухаалаг орц, домофон систем

Пролайн Систем ХХК нь орон сууц, оффис, үйлчилгээний барилга, хотхон, үйлдвэрийн объектод зориулсан ухаалаг орц, домофон болон нэвтрэх хяналтын систем-ийг зураг төслөөс эхлэн суурилуулалт, тохиргоо, засвар үйлчилгээний хамт иж бүрнээр гүйцэтгэдэг.Энэхүү систем нь орц, хаалгаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн хянаж, зөвшөөрөлгүй нэвтрэлтийг хязгаарлан аюулгүй, хяналттай орчныг бүрдүүлнэ.

Ухаалаг орц, домофон системийн боломжууд

- Дүрст домофон
Зочин, иргэнийг дэлгэцээр харж, таньж хаалгыг нээх
- Гар утасны холболт
Оршин суугчид утсаараа хаалгаа алсаас нээх боломжтой
- Нэвтрэх эрхийн удирдлага
Карт, код, хурууны хээ, царай таних шийдэл
- Нэвтрэлтийн бүртгэл
Хэн, хэзээ орж гарсныг бүртгэн хадгална
- Автомат хаалга, цоож
Цахилгаан цоож, хаалганы автоматикууд
- Аюулгүй байдлын уялдаа
Камер, дохиололтой уялдан ажиллана
Бид орц, хаалгыг зөвхөн нээж хаах хэрэгсэл бус, аюулгүй байдлын чухал зангилаа гэж хардаг. Тиймээс найдвартай, тогтвортой, удаан хугацаанд ашиглах шийдлийг санал болгодог.