Арабын нэгдсэнЭмиратулсын үл хөдлөх хөрөнгийн "Binghatti" компани "Mercedes-Benz"-тэй хамтран дэлхийн анхны "Mercedes-Benz" брэнд хотыг барихаар боллоо. Уг төсөл нь Дубайн Над АльШебадүүрэгт хэрэгжинэ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 30 тэрбумдирхамбуюу ойролцоогоор 8.2 тэрбум ам.доллар бөгөөд 10 сая гаруй квадрат фут талбайг хамарна.
Барилгын ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, 2028–2029 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хотын хэмжээнд нийт 12 орон сууцны цамхаг баригдаж, студиэс эхлээд гурван унтлагын өрөөтэй 13 мянга гаруй брэнд орон сууц багтана. Төслийн гол барилга нь 341 метр өндөр "Vision Iconic" цамхаг байх бөгөөд дөрөв болон таван унтлагын өрөөтэй хязгаарлагдмал тооны тансаг орон сууцтай байна.
Цамхаг бүр "Mercedes-Benz"-ийн "Vision One-Eleven", "Vision AVTR", "Vision Mercedes-Maybach 6" зэрэг автомашинаас сэдэвлэсэн загвартай.

Хотын барилга байгууламж, бүсүүдийг "Mercedes-Benz"-ийн загвар болон дизайн шугамын нэрээр нэрлэх аж. "Mercedes-Benz" группийн Борлуулалт, хэрэглэгчийн туршлагыг хариуцсан удирдах зөвлөлийн гишүүнМатиасГайзен“Энэхүү мастер төлөвлөгөө нь манай брэндийн дизайны философийг автомашинаас амьдрах орчинд шилжүүлэн илэрхийлж байна” хэмээн онцолсон байна.
Мастер төлөвлөгөөт хотын хүрээнд төв цэцэрлэгт хүрээлэн, усан сан, худалдааны төв, ресторан, спорт болон чөлөөт цагийн байгууламжууд багтах юм. Эдгээр дэд бүтэц, үйлчилгээ нь барилгын үе шат бүрийн дараа аажмаар ашиглалтад орно. Үүнээс гадна, "Emirates Airline" компани Дубайд нисэх багийн ажилтнуудад зориулсан томоохон орон сууцны цогцолбор барихаар төлөвлөж буй.